Wednesday, February 28, 2007


Пүүзэн хээг энэхүү загварт тусгасаж өгсөн

Энэ үед 4 настай байсан байхаа….Миний хамгийн хайртай ЭЭЖ, АХ 2маань.
Өнөөдөр өглөө миний сайн найз охин маан 6:15минутанд 3.700кг Хүүтэй болсон байна.Өглөө унтаж байтал утас дугараад найз маан надруу залгаж энэ сайхан мэдээг хүрэгсэн юм.Эмэгтэй хүн өөрөө хүүхэд төрүүлж байж ээжийгээ ойлогдог юм гэсэн.Гэхдээ надад өнөөдөр ээжийгээ хайрлаж ээжтэйгээ хамт байгаадаа жаргалтай байгаагаа мэдэрсэн юм.Ээжтэй хүн чинь сэтгэл тэнүүн өөдрөг, хайрлаж, халамжилж байдаг сэтгэлтэй байдаг юм байна.Хүн жаргалыг даадаггүй хэрнээ зовлонг даадаг шдээ.Ээжийгээ амьд мэнд байгаа дээр нь хайрлаж явцгааяаа.
Ээжээ
Та хүүдээ гомдоогүй биз хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж бодож чаддаггүй дээ
Үрийнхээ нүдэнд эх өтлөж
Үлэгсэн мээмээ ширэгсэн гэж бодож чаддаггүй дээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүй дээ алдаж мэдхийм аа
Гэлээ ч миний намхан эжий та хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Ш.Гүрбазар

Энэ шүлэгийг зохиосон тэр хүний сэтгэл үнэхээр их талархаж байнаа.
Нүгэл буян хоёр зөрөлдөж тогтох хэрнээ
Нүд нүдээ харахгүй сөргөлзөж явах орчлонд
Үхэл ирэхийг мартах үйлийг минь тээсэн ижий минь
Бээцэгнэнхэн байж хоёрхон алхах үрээ
Бүтэн тойрсон чинээ баясах
Бүдэрч унахдаа өвдгөө шалбалсан чулууг
Бүлээн байгаасай гэхдээ сэтгэл нь эмзэглэх
Цээжиндээ хүн тээсэн
Цагаан сүүндээ амь даасан ижий минь ээ
Өлгий амилуулж
Өрцнөөс чинь унасан хэрнээ
Өвчиж төрсөн зүсийн чинь сайхныг
Өрөөлийнхтэй жишихдээ гомдож яахан чадлаа
Саваагүй явсан зан минь
Санчиганд чинь буурал суулгасан юм биш байгаа
Дундуурхан явсан ухаан минь
Духанд чинь гурвуу гартал ороолгосон юм биш байгаа
Хайрлаж таныгаа чадлаа ч
Ханзарсныг минь нөхсөнтэй тэнцэх билүү
Харамлаж бас чадлаа ч
Хорвоогийн тамаас хагацаах билүү
Нойрыг нь мартуулж бүүвэй аялуулсан
Нойтон өлгий илбүүлж лайгаа эдлүүлсэн намайг
Тэргэл саран тооноор минь шагайхдаа
Тойлох болов уу даа гэж санаа алдсан ч юм билүү
Дээлний тань хормойноос дэм авч өндийн
Дэлхий цоохорлосон намайг
Туулаад өнгөрсөн тэр л он жилүүд
Түшиж явахыг минь харах гэж хоргодсон юм билүү
Улаан махнаас тань амь болон тасрахад
Унагасан нулимстай тань хүртэл өр минь яваадаа ээжээ
Үрчлээ бүхэн тань татсан холд
Үрийн чинь ухаанаас нэхэлтэй яваадаа ээжээ
Эрх танхил зан гэдэг чинь ээжтэйл хүний ааш юм байна

Sunday, February 25, 2007

Киви - Хайр хайраа өөрөө олдог

Чи анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэг үү?
Эсвэл өмнүүр чинь дахиад нэг өнгөрөх үү ?

Киви - Хайр хайраа өөрөө олдог

Хайртай залуу минь хаана байгааг би мэдэхгvй
Харин тvvнийгээ би хайхгvй хvлээгээд суухгvй
Хувь тавилангаас бид хоёрыг учруул гэж гуйхгvй
Хvний сэтгэл хайраа өөрөө олдогийг би мэднэ
Дх: Тэнгэрт хайр нисдэг бол
vсэрч аваад нисмээр байна
Тэнгист хайр хөвдөг бол
Сэлээд би авахсан
Хайр хавар ирдэг ч сэтгэлд хол байдаг
Хайр зvрхэнд байдаг байдаг ч ер бусаар буцдаг

Хайрлана хайрлана гэж хэлчихээд хаяад явдаг нь сонин
Хуурч мэхлэхгvй гэж хэлчихээд буцдаг нь сонин
Нэгэнт хайр байхгvй бол хvчлэх хэрэггvй
Хайр хайраа хайраа өөрөө олдог
Дх:

Тэнгэрт хайр нисдэг бол vсэрч авмаар
Тэнгист хайр хөвдөг бол сэлээд авмаар
Дх:
Яагаад ч юм энэ дуу болон дууны үг нь надад таалагдсын. дууны үг утга нь тэр тусмаа. Би одоогоор хайраа олоогүй байгаа болхоор таалагдсан байх...

О. Дашбалбар – Яах юм бэ?

Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм
Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм
Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм
Ургахгүй юм бол амууны үрээр яах юм
Урсахгүй юм бол гол усаар яах юм
Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм
Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм
Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм
Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм


Ган тайлахгүй юм бол хур бороогоор яах юм
Газар хороохгүй юм бол хүлэг мориор яах юм
Ааруул даахгүй юм бол араа шүдээр яах юм
Авгай тоохгүй юм бол харцуул хүүгээр яах юм
Буруу номтон юм бол эрдэм заагаад яах юм
Буян хийхгүй юм бол амьд яваад яах юм
Цас будрахгүй юм бол өвөл байгаад ч яах юм
Цаг хожихгүй юм бол эрдэмтэн гээд яах юм
Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юм
Эх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юм
Ард түмнээ хүндлэхгүй юм ухаантай байгаад яах юм
Ах дүүсээ тэтгэхгүй юм бол төрөл байгаад яах юм
Итгэж залбирахгүй юм бол бурхан шүтээд яах юм
Инээж хөхрөхгүй юм бол амьд яваад яах юм
Гол горхи хоржигнохгүй юм бол хавар ирээд яах юм
Гоё цэцэг дэлбээлэхгүй юм бол зун болоод яах юм
Алсаас гялалзахгүй юм бол одод байгаад яах юм
Алтарсан навчис хийсэхгүй юм бол намар байгаад яах юм
Урдаас харж чадахгүй юм бол ирээдүйг дуудаад яах юм
Уймраа чавганц шиг юм бол залуу насаар ч яах юм
Уянгалан дуулахгүй юм бол хоолой заяагаад ч яах юм
Учирлаж сурахгүй юм бол хэлтэй байгаад ч яах юм


Саран наран үгүй юм бол тэнгэр цэлийгээд ч яах юм
Саруул ухаан үгүй юм бол тэнхээтэй хүнээр ч яах юм
Хавар, намар үгүй юм бол өвөл зунаар ч яах юм
Харанхуй шөнө үгүй юм бол гэгээн өдрөөр ч яах юм
Авъяас билэг үгүй юм бол яруу найрагчаар ч яах юм
Авах гээх нь үгүй юм бол судар номоор ч яах юм
Хортой дайсан үгүй юм бол буу сумаар ч яах юм
Ховор эрдэнэ үгүй юм бол эрэл сурлаар ч яах юм
Хол ойр нь үгүй юм бол орон зайгаар ч яах юм
Хоосон чанар үгүй юм бол бодитой байгаад ч яах юм
Цай чанах нь үгүй юм бол эхнэр аваад ч яах юм
Цамцаа оёх нь үгүй юм бол нөхөрт гараад ч яах юм
Үйлс залгах үгүй юм бол үр хүүхдээр ч яах юм
Үнэн, худлыг ялгахгүй юм бол багш ламаар ч яах юм
Иш нь үгүй юм бол сүх байгаад ч яах юм
Ир нь үгүй юм бол илд байгаад ч яах юм
Нум нь үгүй юм бол сум байгаад ч яах юм
Нууц нь үгүй юм бол төр байгаад ч яах юм
Унших нь үгүй юм бол ном хураагаад ч яах юм
Ухаантай нь үгүй юм бол олон түмэн нь яах юм
Алс хэт нь үгүй юм бол их санаагаар ч яах юм
Ард түмэн нь үгүй юм бол их мэргэдээр ч яах юм


О. Дашбалбар – Яах юм бэ?
Яруу найраг гэдэг бол угаасаа агуу сайхан шүүдээ.Сайхан шүлэг унших тусам сэтгэл минь дулаацах юм да.

Monday, February 19, 2007